top of page

ЛЕКС КОНСАЛТИНГ БЮРО ХХК

Хууль зүйн мэргэшсэн үйлчилгээ

Бидний тухай

“Өмгөөллийн Лекс Консалтинг Бюро” ХХК нь 2021 оны 2 дугаар сарын 19-нд үүсгэн байгуулагдсан. 2021 оноос Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын Хуульчдын Холбооны гишүүн байгууллага, 2023 оноос Монголын Бизнесийн Зөвлөл /Business Counsel of Mongolia/-ийн гишүүн байгууллагаар тус тус элссэн. 

Бид байгуулагдсан цагаасаа хойш эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаанд өмгөөлөл, төлөөллийн үйлчилгээг тогтмол үзүүлж байна. Үүний зэрэгцээ иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагад хууль, эрх зүйн өндөр чанартай, мэргэжлийн үйлчилгээг үзүүлдэг. Тэр дундаа авлага барагдуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийн маргааныг шийдвэрлэх чиглэлд бодитой үр дүн гаргаж ирсэн. Бидний гол зарчим бол үр дүнг чухалчлах, харилцагчийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах, мэргэжлийн өндөр ёс зүйтэй ажиллах юм.

4.jpg

ҮНЭТ ЗҮЙЛС

Мэргэжлийн ур чадвар

Хууль зүйн мэдлэг, туршлагаа тасралтгүй хөгжүүлж, хууль тогтоомжид нийцсэн оновчтой шийдэл гаргана.

Мэргэжлийн ёс зүй

Бид шударга байдал, ёс зүйг мэргэжлийн үйл ажиллагааны гол зарчим болгож, хуульчийн нэр хүнд, итгэлийг хамгаална.

Урт хугацааны хамтын ажиллагаа

Харилцагчийн тогтвортой амжилтыг зорилгоо болгодог.

Итгэлцэл

Харилцагчийн итгэлийг үнэт хөрөнгө гэж үзэж, шударга, нээлттэй харилцааг эрхэмлэнэ.

Үйлчилгээний төрөл

1

Өмгөөлөл, төлөөллийн үйлчилгээ

  • Иргэний хэрэг – Шүүх, арбитрт төлөөлнө.

  • Эрүүгийн хэрэг – Өмгөөлөл, хууль эрхийн хамгаалалт.

  • Захиргааны хэрэг – Төрийн шийдвэртэй маргаанд төлөөлнө.

  • Арбитр – Гэрээ, бизнесийн маргаанд төлөөлнө.

  • Олон улс – Хил дамнасан маргаанд эрх ашгийг хамгаална.

  • Шийдвэр гүйцэтгэл – Шүүхийн шийдвэр биелүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

2

Авлага барагдуулах үйлчилгээ

  • Уулзалт, төлөөлөл – Төлбөр төлөгчтэй уулзаж харилцагчийг төлөөлнө.

  • Гэрээ хэлцэл – Өрийг шүүхэд хүргэхээс өмнө хэлцлээр шийдвэрлэнэ.

  • Гэрээ боловсруулах – Төлбөр барагдуулах гэрээ боловсруулж, хянана.

  • Шүүхэд шилжүүлэх – Шаардлагатай өрийг шүүхэд шилжүүлж, төлөөлнө.

  • Шийдвэр гүйцэтгэл – Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд талуудыг төлөөлнө.

3

Барилга, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үзүүлэх үйлчилгээ

  • Гэрээ, баримт бичиг – BOT, BT, EPC, PPP гэрээ болон бусад баримт бичиг боловсруулах, хянах.

  • Үл хөдлөх хөрөнгө – Эрх зүйн зөвлөгөө, зөвшөөрлийн баримт бүрдүүлэлт.

  • Тусгай зөвшөөрөл – Барилга, зам гүүрийн зөвшөөрөл, норм стандартын талаар зөвлөнө.

  • ТӨХХТ (PPP) төслүүд – Төр-хувийн хэвшлийн төслүүдэд хууль зүйн зөвлөгөө үзүүлэх.

  • Менежмент ба хэлцэл – Худалдан авах, түрээслэх, менежментийн үйл ажиллагааны эрх зүйн зөвлөгөө.

4

Компанийн засаглалын үйлчилгээ

  • Засаглал нэвтрүүлэх – Компанийн засаглалын 9 зарчимд нийцсэн бодлого, стандарт боловсруулж хэрэгжүүлэх.

  • Бодлогын баримт бичиг – Хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ, хүний нөөц, хууль эрх зүйн баримт бичиг боловсруулах.

  • Соёл, үнэт зүйлс – Компанийн засаглалын зарчмыг байгууллагын соёлд төлөвшүүлэхэд зөвлөх үйлчилгээ.

5

Оюуны өмчийн үйлчилгээ

  • Зөвлөгөө – Оюуны өмчийн эрхийн хууль зүйн зөвлөгөө.

  • Маргаан шийдвэрлэлт – Шүүх, арбитрт төлөөлөл.

  • Патент, зохиогчийн эрх – Шинэ мэдүүлэг, бүртгэлийн өөрчлөлт.

  • Барааны тэмдэг – Мэдүүлэг гаргах, бүртгэлийн нэмэлт/өөрчлөлт хийх.

  • Эрхийн хамгаалалт – Зөрчил, акт гаргалт, эрх хамгаалах ажиллагаанд зөвлөнө.

6

Бусад үйлчилгээ

  • Төсөв, татвар – Татвар болон төсвийн эрх зүйн зөвлөгөө.

  • Компанийн эрх зүй – Компанийн өдөр тутмын үйл ажиллагааны хууль зүйн дэмжлэг.

  • Тусгай зөвшөөрөл – Тусгай зөвшөөрөлтэй ААН-ын үйл ажиллагаанд зөвлөх.

  • Эрүүл мэндийн салбар – Эмнэлэг, эм ханган нийлүүлэгч байгууллагад эрх зүйн зөвлөгөө.

  • Бүрэн үйлчилгээ – Хэрэгцээтэй бүх төрлийн хууль эрх зүйн зөвлөгөө, төлөөлөл.

Өмгөөлөгчид

Өмгөөлөгч би Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль болон өмгөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээ, шудрага ёсыг чанд сахиж, үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны бүрэн, тууштай тууштай хамгаалахаа батлан тангараглая.

" Үйлчлүүлэгчийг хамгаалах нь бидний хүндэт үүрэг "

Харилцагч байгууллагууд

download (3).jpeg
download.jpeg
download (2).png
download (4).png
download (5).png
download (1).jpeg
download (3).png
download (2).jpeg
download (1).png

Холбоо барих

Хаяг

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, 51-р байр 2 давхар

Холбоо барих

+976 96059908

Имэйл

  • Facebook
bottom of page